loader

Эрэн сурвалжилж байна

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдол Б нь ногооны хэсэгт ажиллаж байхдаа оргон зайлсан тул эрэн сурвалжилж байна.
     Хоригдол Б нь Эрүүгийн хуулийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 жил 09 сар 07 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн.
Содон шинж тэмдэг: 1993 онд төрсөн, 29 настай, дугуй бор царайтай, өргөн духтай, шингэн хөмсөгтэй, давхраагүй, жижиг хар нүдтэй, шулуун сартгар хамартай, жижиг дэлдэн чихтэй, дундын шанаатай, гурвалжин эрүүтэй, шивээсгүй.
    Уг этгээдийг харсан эсвэл түүнтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 51-266344, 51-266277, 11-321203, 90123293 дугаарын утсанд холбогдоно уу.
                                                                                   
                                                                    Мэдээллийн нууцыг чанд хадгална. Өндөр шагналтай.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд