loader

ШШГЕГ-ЫН ДАРГА АСАН, БЭЛТГЭЛ ХУРАНДАА Г.ДЭНДЭВТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР “ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан, хурандаа Гомбын Дэндэвт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 122дугаар зарлигаар “Гавьяат хуульч цол хүртээснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гардуулан өглөө.

Монгол Улсын гавьяат хуульч, хурандаа Г.Дэндэвийг өнөөдөр /2022.07.07/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.


Хурандаа Г.Дэндэв нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хянагчаас эхлээд дарга хүртэлх албан тушаалд 30 шахам жил ажиллан, төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дотоод аюулгүй байдлыг эрхэмлэн хамгаалах үйлсэд бие сэтгэлээ зориулан ажилласан нэгэн юм.

Ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Г.Дэндэв нь 1990 онд БНМАУ-ын Ардын их хурлын 20 дугаар тойргийн депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлах үйл хэрэгт идэвхийлэн оролцсон түүхэн гавьяатай билээ. Түүний хэлэлцэж, батлалцсан үндсэн хууль нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм, төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулж байна.

Тэрээр шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх явцад гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан хохирлыг барагдуулах талаар санал оруулж, үндсэн хуульд тусгуулж чадсан бөгөөд хорих ял эдлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үйл ажиллагааны амжилт бүтээлийг бий болгоход түүчээлэн оролцсон ахмад ажилтан билээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд