loader

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧИДТАЙ “КОФЕТОЙ ӨГЛӨӨ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинээр томилогдсон алба хаагчдад төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээ, байгууллагын түүхэн замнал, соёлыг сурталчлан таниулах, ахмад үеийнхний ажлын арга барил, туршлагаас суралцаж, ажилтайгаа уялдуулан хэрэгжүүлэх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах урам зориг өгөх зорилгоор 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Кофетой өглөө уулзалт”-ыг зохион байгууллаа.

Уулзалтад бэлтгэл ахмад Б.Наранбаатар, бэлтгэл ахлах ахлагч Ч.Баярсайхан, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Х.Соёлмаа нар урилгаар оролцжээ.

Энэ үеэр бэлтгэл ахмад Б.Наранбаатар, бэлтгэл ахлах ахлагч Ч.Баярсайхан нар байгууллагынхаа онцлог, давуу тал болон ажлын туршлага, дурсамжаасаа хуваалцаж, чөлөөт ярилцлага хийжээ.

Мөн Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Л.Эрдэнэбат шинээр томилогдсон алба хаагчдын цаашдын ажилд амжилт хүслээ. 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд