loader

ШШГБ-ын “Ахмадын хороо”-ноос спортын дөрвөн төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

Ахмадуудын дунд нийтийн биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор шатар, ширээний теннис, дартс, билльярд гэсэн спортын дөрвөн төрөлт тэмцээнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмадын хорооноос 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд ШШГЕГ-ын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Ерөнхий газрын даргын ахлах даалгавар гүйцэтгэгч, хурандаа Ц.Очгэрэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, хурандаа Б.Энх-амгалан, Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Г.Ганболд нар оролцсон.

Ковид-19 цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд завсарласан тус тэмцээнд 21 байгууллагын 170 гаруй ахмад тамирчин оролцсон юм. Шагналыг  Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Г.Ганболд нар гардууллаа.

Шатрын эрэгтэй төрөлд:

Нэгдүгээр байрт- О.Хадбаатар /ШШГЕГ/

Хоёрдугаар байрт- У.Сэр-Од /Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/

Гуравдугаар байрт- А.Батсүх /Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих анги/

Шатрын эмэгтэй төрөлд:

Нэгдүгээр байрт- Г.Цэгмэд /409 дүгээр хаалттай хорих анги/

Хоёрдугаар байрт- А.Цэцэгээ /Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага/

Гуравдугаар байрт- Б.Байгальмаа /Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/

Ширээний теннис эрэгтэй төрөлд:

Нэгдүгээр байрт- Ч.Нэргүй /Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/

Хоёрдугаар байрт- Ц.Мөнхтуул /405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги/

Гуравдугаар байрт- Ж.Вычислав /Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв/

Ширээний теннис эмэгтэй төрөлд:

Нэгдүгээр байрт- Б.Даваажаргал /Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих анги/

Хоёрдугаар байрт- Г.Лхамсүрэн /409 дүгээр хаалттай хорих анги/

Гуравдугаар байрт- Ж.Батжаргал /407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/

Билльярд эрэгтэй төрөлд:

Нэгдүгээр байрт- Д.Болдбаатар /407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/

Хоёрдугаар байрт- Л.Даваахүү /Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/

Гуравдугаар байрт- Э.Мөнх-Эрдэнэ /Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих анги/

Билльярд эмэгтэй төрөлд:       

Нэгдүгээр байрт- Ж.Эрдэнэцэцэг /407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/

Хоёрдугаар байрт- М.Лхагвадулам /409 дүгээр хаалттай хорих анги/

Гуравдугаар байрт- Д.Шүрэнчимэг /Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/

Дартс эрэгтэй төрөлд:

Нэгдүгээр байрт- В.Онон /Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих анги/

Хоёрдугаар байрт- Д.Мөнхтулга /Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/

Гуравдугаар байрт- Ц.Болд /ШШГЕГ/

Дартс эмэгтэй төрөлд:

Нэгдүгээр байрт- Г.Баасандулам /Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ -413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/

Хоёрдугаар байрт- О.Энхтуяа /421 дүгээр нээлттэй хорих анги/

Гуравдугаар байрт- З.Дэлгэр /Ховд аймаг дахь ШШГГ-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/ нар тус тус шалгарлаа.









Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд