АЛБА ХААГЧДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛАВ
2022-05-30
Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн захиргаанаас “Гэр бүлийн өдөрлөг”-ийг 2022 оны 05дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-тэй хамтран алба хаагчдын давхардсан тоогоор 491 хүүхдийг дотор, нүд, шүд, чих, хамар, хоолой, урологи, мэс засал, эхо, рентгэний чиглэлээр урьдчилан сэргийлэх нарийн мэргэшлийн үзлэгт хамрууллаа.




