loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Д.ЗАГДЖАВ ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ өдрүүдэд тохиож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй алба хаагчдаа хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсанд нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээсэн “Талархал”-ыг гардуулан өглөө.




Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд