loader

ХҮМҮҮЖИГЧ ХҮҮХДҮҮДЭД 5000 ГАРУЙ НОМ ХАНДИВЛАЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджавтай уулзаж Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй өсвөр насны болон эмэгтэй хоригдлуудад 5000 гаруй ном хандивлалаа.

            Уулзалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учралд хандан “Манай байгууллагын үйл ажиллагааг ойлгон дэмжиж, хууль эрх зүйн хүрээнд бодлогын томоохон дэмжлэг үзүүлдэгт нийт бие бүрэлдэхүүн талархдаг. Хүмүүжигчдийг соён гэгээрүүлэх, тэндийг нийгэмшүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баярлаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

            Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал “Шинэ үеийн хүүхдүүдийн хандлага төлөвшил өөрчлөгдөж илүү хариуцлагатай болсон байна. Хэдийгээр алдаж эндсэн ч гэлээ хүмүүжигч хүүхдүүдийг цаашид сурч хөгжих, мэдлэг, боловсрол эзэмшихэд мөн эмэгтэйчүүдийг мэргэжилтэй болох, ажлын байраар хангагдах зэрэгт хамтран ажиллахад нээлттэй гэдгээ хэлмээр байна. Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.

            Хүмүүжигч хүүхдүүдэд хандивлаж буй ном нь өсвөр насны хүүхдүүдийн уншвал зохих дэлхийн сонгодог зохиолуудаас гадна хувь хүний хөгжил, түүх, танин мэдэхүйн чиглэлийн ном, сурах бичгүүд байгаа талаар зохион байгуулагчид онцоллоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд