Ажил олгогчдын нэгдсэн уулзалтад оролцлоо
2022-05-19
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулиас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан “Ажил олгогчдын нэгдсэн уулзалт – 2022” арга хэмжээнд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн ерөнхий эмч, дэд хурандаа Ш.Баянбаатар, сургалт, хүний нөөц хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Сайн-Ерөөлт нар оролцлоо.
Уулзалтын үеэр анги байгууллага болон нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг сурталчлан таниулж, тус сургуулийн төгсөх курсын 320 оюутанд ажлын байрны санал тавьж, хүний нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгууллаа.


