loader

“ГЭР БҮЛ- ХАМТЫН АЖИЛЛАГАА” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраасалба хаагчдын ажлын онцлогийг ар гэрийнхэнд нь танин мэдүүлэх, гэр бүлийн гишүүдийн санал бодлыг хуваалцах, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Гэр бүл-хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт өдөрлөгийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд шинээр “Хүүхдийн өрөө”-г шинээр тохижуулан бэлтгэсэн бөгөөд орон нутгийн музейтэй хамтран ардын уламжлалт болон оньсон тоглоомын талаар алба хаагчдын хүүхдүүдэд сургалт зохион байгууллаа.

Мөн энэ үеэр волейболын тэмцээн зохион байгуулж, байгууллагын “Өнөр бүл”-үүдийг өргөмжилж, шагнал гардууллаа. Үйл явдлын төгсгөлд алба хаагчид гэр бүлээрээ мод тарьсан бөгөөд тус газрын дарга, ахмад Л.Баасансүрэн алба хаагчдын гэр бүлийн гишүүдтэй чөлөөт ярилцлага хийж, санал, хүсэлт хүлээн авлаа.




Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд