Англи хэлний ур чадварын тэмцээн зохион байгууллаа
2022-05-06
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Гадаад хэл-мэдлэгийн түлхүүр” дунд хугацааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, алба хаагчдын мэдлэг чадварыг сорих, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, 439 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагчдын дунд “English quiz” ур чадварын тэмцээн зохион байгууллаа.

Тус тэмцээнд гурван байгууллагын 4 баг англи хэлний мэдлэг чадвараа сорин өрсөлдөж, 439 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч, дэслэгч Н.Насандэлгэр ахлагчтай “Sunshine” баг нэгдүгээр байрт, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагч, дэслэгч Б.Бат-Энх ахлагчтай “Red” баг хоёрдугаар байрт, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч, ахлах дэслэгч З.Ууганцэцэг ахлагчтай “Best of best” баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

