loader

ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн захиргаанаас алба хаагчдын гэр бүлтэй танилцах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, байгууллага болон алба хаагчдын ажил үүрэгтэй гэр бүлийн гишүүдийг танилцуулах зорилгоор “Тандаа баярлалаа” гэр бүлийн өдөрлөгийг зохион байгууллаа.


Тус өдөрлөгийг 2020 оноос хойш ангийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулж бөгөөд энэ жилийн хувьд 7 алба хаагчийн гэр бүлийн төлөөлөл болох 10 иргэнийг урьж оролцууллаа.

 Өдөрлөгийн арга хэмжээний үеэр ангийн дарга, хурандаа С.Батсайхан байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хийсэн бөгөөд цаашид алба хаагчдын ар гэртэй тогтмол харилцаатай байж, шинэ залуу боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах урам зоригоор хангаж, мэдлэг боловсрол, чадавхийг нэмэгдүүлж ажиллах талаар олон талт арга хэмжээ зохион байгуулна гэдгээ хэллээ. Мөн алба хаагчдын ар гэрийн төлөөллийн зүгээс ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлж, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр онцгой анхаардагт талархаж явдгаа илэрхийллээ.
 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд