loader

ШШГБ-ААС ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН АЛБА ХААГЧИД Б.УУГАНБАЯРЫН ОХИНД СЭТГЭЛИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Ууганбаярын охин У.Маргадтархины хавдар өвчнөөр шаналж байна. Охиныг цаг алдалгүй БНСУ-д  эмчлүүлэх боломжтой гэсэн баярт мэдээг тус улсын эрүүл мэндийн байгууллагаас ирүүлжээ. Харин эмчилгээний зардалд 300-450 сая төгрөг шаардагдах аж. Тиймээс сайхан сэтгэлт ард түмэн, тэр дундаа мөрдэс нэгт нөхдөөсөө чин сэтгэлийн тусламж хүссэн билээ.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчид нэгдэж, мөр зэрэгцэн ажиллаж буй Б.Ууганбаярын охин У.Маргадын эмчилгээний зардалд 1,750,000 төгрөгийг хандивлалаа.        

Тус хандивыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу, Эмнэлгийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ч.Лхамсүрэн нар энхийг сахиулагчдыг төлөөлөн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гардуулан өглөө.

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Ууганбаяр нь “Энхийг дэмжих ажиллагаа”-нд эх орноо төлөөлөн оролцож байсан юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд