loader

ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС ХАМГААЛАХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ СЭДВИЙН ХҮРЭЭНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага Монголын хуульчдын холбоотой хамтран 2022 оны тавдугаар сарын 02-ны өдөр “Хуульчийн про боно өдөр 2022” арга хэмжээг “Хүүхдийг гэмт хэргээс хамгаалах нь бидний үүрэг” сэдвийн дор зохион байгууллаа.

          Өдөрлөгийн хүрээнд хүмүүжигчдийн гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд хүмүүжигч хүүхдүүдийн эцэг эх, ар гэрийнхэнд хууь зүйн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүллээ.

     Энэ үеэр тус байгууллагын дарга, хурандаа Г.Тамир байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр болон сургалт нийгэмшүүлэх ажлын онцлог, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар танилцуулав.

            Мөн хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд хүмүүжигчдэд гарын бэлэг тараалаа.

         Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ өдөрлөгөөр Монголын Хуульчдын холбооноос гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг уламжлалтай юм.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд