loader

ЖҮДО БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Дундговь аймгийн Мандал суманд 2022 оны дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 22 байгууллагын 180 гаруй тамирчин хүч сорин барилдлаа.

Уг тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны 5 тамирчин амжилттай оролцсон бөгөөд эмэгтэй 57кг-ийн жинд дэслэгч Л.Энхрийлэн мөнгөн медаль, эрэгтэй 73кг-ийн жинд ахлах дэслэгч Ц.Цогтбаатар алтан медаль, эрэгтэй 90 кг-ийн жинд дэслэгч О.Ууганбаатар мөнгөн медаль, эрэгтэй +100 кг-ийн жинд хошууч А.Давааням тавдугаар байр, мөн тус жинд ахлагч Э.Мөнхжаргал алтан медаль тус тус хүртлээ.




Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд