loader

51 мянган ширхэг үрсэлгээ бэлтгэлээ

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн нэгдэж, 100 сая мод хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.

Уг ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 419 дүгээр нээлттэй хорих анги аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын зөвшөөрлөөр Хэрлэн голын дагуух бургаснаас 51 мянган ширхэг харандаан үрсэлгээ бэлтгэжээ.

Мөн тус ангийн ногооны талбай болон сургалтын төв, ангийн ойр орчимд 16 мянган ширхэг улиас, бургас тарихаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд