loader

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын улсын зөвлөгөөн”-ийг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 15, 20-ны өдрүүдэд “Нээлттэй  өдөрлөг” зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд 407, 409, 421 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангиудаас Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа болон төгссөн нийт 150 гаруй хоригдолд сургалтын орчин, техник, тоног төхөөрөмж, дадлагын газрын талаар танилцуулж, сэтгэл ханамжийн судалгаа явууллаа.

Мөн энэ үеэр тус төвөөс зохион байгуулсан “Багшдаа баярлалаа” уралдаанд оролцогчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд нийт 65 төгсөгч, суралцагчдын 79 бүтээлээс шилдгүүдийг шалгаруулсан юм. 

Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар хорих ангийн алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд олон нийтийн үнэлэмжийг дээшлүүлэх, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой бөгөөд цаашид уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд