loader

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ШШГБ-ААС “100 САЯ МОД” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА


       Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд  “100 сая мод” хөтөлбөрийг байгууллага болон орон нутагт үр ашигтайгаар, үе шаттай зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Хорих анги, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, түүний харьяа салбар нэгжүүд нь хоригдол, ялтнуудыг ажлын байраар хангах, сургалтад хамруулах, мод үржүүлгийн чиглэлээр боловсрол эзэмшүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг баталсан.

“100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд гацуур, хайлаас, мөнгөлөг улиас, таримал хуш, нарс, шинэс, бут бургас буйлс, гүйлс, тэс, сухай, үхрийн нүд, чацаргана, бөөрөлзгөнө, ранетка, алим зэргийг сонгон үрсэлгээг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд салбар, нэгжүүдийн төлөвлөгөөг боловсруулан баталсан. Түүнчлэн өмнө нь мод үржүүлэг болон бэлтгэлийн чиглэлээр ажиллаж байсан Төв аймаг Мөнгөнторьт сум дахь 417 дугаар нээлттэй хорих анги, Хархорин дахь 423 дугаар нээлттэй хорих анги, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангиудын мод үржүүлгийг сэргээх ажил явагдаж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа салбар, нэгжүүд орон нутгийн засаг, захиргааны нэгжүүдтэй мод үржүүлэхээр хамтран ажиллах талаар гэрээ, хэлэлцээр хийх ажлыг эхлүүлээд байна.

Энэ хаврын мод тариалалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 410,829ширхэг бургас, улиасны харандаа үрсэлгээг орон нутаг болон хотын бүсийн 47,2 га талбайд тарихад бэлэн боллоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд