loader

Сурагчдад үндэсний бөхийн спортыг сурталчиллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дарга, хурандаа Н.Батсуурийн санаачилгаар 2019 оноос үндэсний бөхийн спортыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сурталчилж эхэлсэн.

Тус ажлын хүрээнд “Сүлд” биеийн тамир, спортын хорооны бөхчүүд Нийслэлийн ерөнхий боловсролын 32дунд сургуулийн 150 гаруй сурагчид үндэсний бөхийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, сурталчлах арга хэмжээг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Тодруулбал, үндэсний бөхийн өмсгөл, бэлгэ тэмдэг, цол, эрэмбийн талаар мэдээлэл өгснөөс гадна барилдааны арга, мэхийг үзүүлж, сурагчдаар сургуулилт хийлгэсэн байна.

Мөн энэ үеэр “Үндэсний бөхийн дэвээ, шавааг хэн сайн үзүүлэх вэ?” уралдааныг  зохион байгуулж,гурван сурагчийг шалгаруулан шагнал гардууллаа.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд