loader

МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТАЕКВОН-ДОГИЙН 27 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Ази тивийн аваргын мөнгөн медальт Н.Пүрэвсүрэн агсны нэрэмжит Олон улсын таеквон-догийн Монгол Улсын аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээн 2022 оны 04 дүгээр сарын 9-13-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Тэмцээнд24 клубын 670 тамирчиноролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Нэргүй тулааны төрөлд хүрэл медаль,түль төрөлд мөнгөн медаль, хосен сүль болзолт тулааны төрөлд хүрэл медаль,  багийн түль төрөлд алтан медаль тус тус хүртлээ.
           
            Мөн тэрээр тус тэмцээнд шүүгчээр ажилласан байна.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд