loader

“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, олон нийтэд нээлттэй ил тод байлгах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгт шийдвэр гүйцэтгэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, захиргааны үйл ажиллагаа, цагдан хорих болон хорих ял эдлүүлэх ажиллагааны талаар  иргэд, олон нийтэд танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.

Энэ үеэр 86 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын бүртгэл хяналтын системд нэвтрэн шийдвэр  гүйцэтгэх ажиллагааны явцыг гар утаснаасаа хянах мобайл аппликейшны талаар, E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Өр төлбөргүй”, “Суллагдсан тухай” тодорхойлолтыг цахимаар болон ТҮЦ машинаас авах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Түүнчлэн  хоригдогсодтой хийх цахим уулзалтын өргөдөл онлайнаар гаргах заавар,байгууллагын үйл ажиллагаа болон ажлын байрны сул орон тооны мэдээллийг байгууллагын цахим хуудас, пэйж хуудаснаас авах үйлчилгээг олон нийтэд танилцуулан ажиллалаа.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд