“Ногоон дэлхий- Бидний ирээдүй” уриалгыг гаргалаа
2022-04-11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих ангийн алба хаагчид сайн дураараа 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумынхоёрдугаар багШирээ нурууны ойр орчмын 2000мк талбайд хог хаягдал цэвэрлэлээ.

Цэвэрлэгээнд 52 алба хаагч хамрагдсан бөгөөд зохиомол хогийн цэг үүсгэсэн гуу жалга, зам дагуух хог хаягдлыг цэвэрлэж зориулалтын хаягдлын цэгт зөөвөрлөн хаяжээ.
Мөн энэ ажлын хүрээнд “Ногоон дэлхий- Бидний ирээдүй” уриалгыг гаргаж, аймгийн хэмжээнд иргэдийг хоггүй эрүүл орчинд амьдарч, байгальд ээлтэй орчин бүрдүүлэхийг уриаллаа.

