loader

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад энхийг дэмжих ажиллагааны ач холбогдол” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллагын энхийн дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад энхийг дэмжих ажиллагааны ач холбогдол” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2022.04.06/ зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга, бригадын генерал Д.Ариунболд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Батлан хамгаалах их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан  болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын төлөөлөл оролцлоо.

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад энхийг дэмжих ажиллагааны  ач холбогдол” эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойн мэндийг хүргэж, хурлын үйл ажиллагааг нээлээ. Тэрбээр “Монгол Улсын нь 1961 онд НҮБ-д элсэж, бүрэн эрхт гишүүн болсноос хойш олон талт хамтын үйл ажиллагаа явуулж, тус байгууллагаас гаргасан олон баримт бичигт нэгдсэн. Энэ хугацаанд олон ололт амжилт гаргасны нэг нь энхийг дэмжих ажиллагаанд оролцож, бүрэн эрхт гишүүнийхээ үүргийг биелүүлж, дэлхийн халуун цэгт 2002 оноос эхлэн цэрэг дайчдаа илгээж эхэлсэн. Энэ нь Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол” гэж онцоллоо.

Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 2009 оноос эхлэн оролцож, Олон улсын цэрэг-Энх тайвны үйл хэргийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.   

Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 5 ажиллагааны 20 ээлжинд давхардсан тоогоор 147 алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. Үүнээс таван эмэгтэй алба хаагч байгаа юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд