loader

Төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчийн ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх хөтөлбөрийг гардуулав


         "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчийн ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудад гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.04.05/ боллоо.

         Энэхүү үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч, нэгтгэл, анги, байгууллагуудын захирагч, дарга нар оролцов.


Өнөөдөр болсон "Төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчийн ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх хөтөлбөр" гардуулах үйл ажиллагаанд өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабын байранд боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч, нэгтгэл, анги, байгууллагуудын захирагч, дарга нар оролцлоо.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудад гардуулах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Эх орноо батлан хамгаалж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чухал үндсэн суурь нь алба хаагчдыг ёс зүй, тэсвэр хатуужилд сургаж, зайлшгүй тулгарч болох бие бялдар, сэтгэл зүйн өндөр ачааллыг даван туулж, үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгддэг. Төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчийн ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх хөтөлбөр нь алба хаагчдын ёс зүй, албаны хандлагыг дээшлүүлж, үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлжилттэй, дүрэмч жагсаалч, албан тушаалын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан хүний нөөцийг бүрдүүлэх үндсэн зорилготой” гэдгийг онцлов.

Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо “Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, 6 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөнд олон чухал асуудлыг тусгасны дотор нэгдмэл удирдлагатай Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, үндэсний хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулагуудын үүрэг гүйцэтгэх чадавхыг улам бүр нэмэгдүүлэх зорилт бий. Төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийг хангах эн тэргүүний зорилт нь нийт алба хаагчдын ёс зүй, бие бялдар, сэтгэл зүйн асуудал юм. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийг Та бүхэнд хүргэж байна. Иймээс эх оронч үзэл, зөв ёс суртахуунтай, орчин үеийн шаардлагад нийцсэн, бэлтгэгдсэн чадварлаг алба хаагчийг төлөвшүүлэх зорилт нэн тэргүүнд тавигдаж байгаа бөгөөд мөрдэстэй алба хаагч бүхэн үүрэг гүйцэтгэх чадавхтай байх, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах, биеийн зохистой харьцааг хангах явдал юу юунаас илүү чухал. Цаашид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэр хүнд, үнэлэмжийг ямагт дээшлүүлэх, алба хаагч бүр хүчирхийлэл, архидалт, элдэв хорт зуршлаас ангид байхад онцгой анхаарах ёстой”-г анхаарууллаа.


Мөн энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Батлан хамгаалах аж үйлдвэрийн дэд захирал, “Зөв хандлага-Эрүүл мэнд” клубын гишүүн, бэлтгэл хурандаа Ө.Батмөнх нар үг хэлсэн бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабаас төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдад хандаж гаргасан уриалгыг уншиж танилцуулав.

Мөн энэ үеэр бие бялдрын бэлтгэлжилтийн туухай өргөлтийн үзүүлэх сургуулийг сонирхуулсны дараа Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Зэв” клубын тэргүүн И.Баярсайхан нар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагад хоёрдогч түүхий эдийг ашиглан үйлдвэрлэсэн 100 ширхэг туухайг хүлээлгэн өгч, амжилт хүслээ.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өндөр хариуцлага, ёс зүй, зөв хандлага, төлөвшилттэй алба хаагч бүхий төрийн алба бэхжиж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо сайжирч, бие бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт хангагдан, төрийн тусгай алба хаагчдын дүрэмч, жагсаалч байдал, сахилга бат, ажлын хариуцлага сайжирч, нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд