loader

Нийгмийн ажилтнуудад мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа

Аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, байгууллагын нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 31, 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  

Сургалтад төв, орон нутгийн 26 хорих анги, байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн 58 алба хаагч хамрагдсан бөгөөд хорих анги, байгууллагын нийгмийн ажилтнуудад эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар олгох, хоригдолд нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх арга зүйг эзэмшүүлэх зорилгоор  ШУТИС-ийн БУХС, МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхим, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Билиг” дээд сургууль, “Кристина нобелийн сан” ТББ, “Зөв эрчүүд” ТББ-тай хамтран зохион байгууллаа.

“Хорих байгууллагын нийгмийн ажлын онцлог” сэдвээр МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Г.Галсанжамц, “Орчин үеийн нийгмийн ажил, нийгмийн ажилтны эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар” сэдвээрШУТИС-ийн БУХС-ийн Нийгмийн ажлын хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор /Ph.D/ Д.Нямдорж, “Гэр бүл хүүхэд залуучуудын оролцоо, нийгмийн ажлын үйлчилгээ” сэдвээр ГБХЗХГ-ын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ, “Судалгааны арга зүй” сэдвээр “Билиг” дээд сургуулийн захирал доктор профессор Д.Өлзийсайхан, “Төсөл, хөтөлбөр бичих арга зүй” сэдвээр “Кристина нобелийн сан” ТББ-ын багш Г.Алтанзул, “Заах арга зүй” сэдвээр “Кристина нобелийн сан” ТББ-ын багш Б.Наранбаатар тус тус сургалтявууллаа.

       Мөн Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, хошууч Н.Болормаа “Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтний сэтгэл зүйн онцлог” судалгааны ажлын тайлан, ДХИС-ын ШШГС-ийн доктрант, хошууч П.Баярбаатар “Дахин гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудын харилцааны ур чадварыг нийгэмшүүлэх үйл ажиллагаатайхолбон судалсан ньсудалгааны ажлын тайланг тус тус танилцуулж, нийгмийн ажлын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, хошууч Д.Өлзийсүрэн “Хоригдлын хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал, зан байдлыг тодорхойлж, нийгмийн ажлын төлөвлөгөөг боловсруулах, үйлчилгээг үзүүлэх”, “Хорих ял эдлэх үеийн сургалтын жишиг хөтөлбөр”-ийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлөө.






 

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд