loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг тамирчид гуравдугаар байрт шалгарлаа

               Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төрийн цэргийн байгууллагуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 03 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спорт хороонд болж өндөрлөсөн бөгөөд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газрын 10 баг тамирчид оролцлоо.

Нийт 200 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг тамирчид гуравдугаар байр эзэллээ.





Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд