loader

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик, удирдлага” магистрын сургалтын хөтөлбөрийг сайжруулах хүрээнд санал солилцох уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн захирал, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр болон тус сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын багийн профессор, хурандаа Б.Батболд, дэд профессор, хошууч Г.Наранбаяр, сургалтын арга зүйч, цагдаагийн хошууч Б.Ууганбаяр нар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик, удирдлага” магистрын сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилгоор тус хөтөлбөрийн сэдэв, агуулгад захиалгат байгууллагаас санал тусгуулах хэлэлцүүлгийн хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллалаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл, Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийг төгсөгчдийн төлөөлөл оролцлоо. Энэ хүрээнд харилцан санал солилцож, дээрх хөтөлбөрт хамрагдан суралцах алба хаагчдын сургалтын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн “ШШГБ-ын төсөв, санхүүгийн удирдлага, үйлдвэр, аж ахуйн менежмент”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны удирдлага, зохион байгуулалт”, “ШШГБ-д онцгой дэглэм тогтоох үеийн удирдлага, зохион байгуулалт”, “ШШГБ-ын менежмент дэх удирдлагын шийдвэр гаргалт” зэрэг эрэлт хэрэгцээ бүхий сэдвүүдийг үндсэн сургалтын хөтөлбөрт тусгахаар тогтлоо.






Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд