loader

Гамшгийн аюулын үед авах арга хэмжээний талаар дадлага, сургуулилт зохион байгууллаа

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугардаг. Сүүлийн хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага, сургуулилт зохион байгуулаагүй бөгөөд энэ жил 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилалт хийлээ.

Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шуурхай штабаас гамшгийн үед хэрхэн ажиллах талаарх богино хэмжээний сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын тасгийн дарга, хошууч Б.Мягмаржав, ар тал, санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч А.Батдорж нартай хамтран зохион байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын болон Хорих ял эдлүүлэх албаны алба хаагчдыг хамрууллаа.


Улс орон даяар 16:00 цагт нэгдүгээр дохио дуугарахад өрөөнийхөө аюулгүй хэсгийг сонгон байрлаж, “Суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримтлан хоёрдугаар дохио дуугарахад толгойгоо халхлан яарч сандралгүй, нэгийн цуваанд орж, баруун гар талаа барьж, “Гүйхгүй, эргэж буцалгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээр, гадна аюулгүй талбайд алба хаагчид цуглалаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд