loader

Төрийн дээд одон медалиар шагнууллаа

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хууль зүй, дотоод хэргийн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.03.18/ гардуулан өгсөн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Цэргийн гавьяаны одон”-гоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дарга, хурандаа Д.Чинзориг, “Цэргийн хүндэт медаль”-иар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Одончимэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Өлзийсайхан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ц.Аваасүрэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахмад Ц.Цолмонтуяа нар шагнагдсаныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гардуулж, шагнагдсан нийт алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ




Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд