Монгол Улсын гавьяат хуульч, хурандаа Ж.Чойндонд хүндэтгэл үзүүллээ
2022-03-18
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан хурандаа Жанчивын Чойндонд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ.

Монгол Улсын гавьяат хуульч, хурандаа Ж.Чойндонг өнөөдөр /2022.03.18/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

