loader

АЛБА ХААГЧДЫН ӨРӨӨ ТАСАЛГААНЫ ХАЯГИЙГ МОНГОЛ БИЧИГТ ШИЛЖҮҮЛЭВ

Монгол Улсын Засгийн газрын “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” болон “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хэрэгжилтийг хангах, 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихтэй холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нийт алба хаагчдад долоо хоног бүрийн даваа гарагт үндэсний бичгийн сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Сургалтыг Бөхийн Баастын нэрэмжит Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн Одонт лаборатори 2 дугаар сургуулийн багш н.Хандсүрэн зохион байгуулж байгаа бөгөөд нийт алба хаагчдын үндэсний бичгийн түвшинг тогтоон, гарын авлагаар хангажээ.

Мөн алба хаагчдын өрөө тасалгааны хаягийг монгол бичгээр байршуулах, Монгол Улсын Төрийн дуулал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг зэргийг крилл болон монгол бичгээр хийлгэн байршуулаад байна



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд