Шагайн наадгайн тэмцээн зохион байгууллаа
2022-02-01
XVII жарны Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сарыг угтаж 2022.01.31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас алба хаагчдын дунд “Цагаан сар монгол түмний уламжлалт их баяр” шагайн наадгайн тэмцээн зохион байгууллаа.

Алба хаагчид 5 багт хуваагдан морь уралдах, бөгцөг няслах, шагай шүүрэх гэсэн төрлөөр наадаж тэмцээний ялагчдыг шалгаруулав.
Шагай шүүрэх тэмцээнд:
1 дүгээр байр ахмад Б.Эрхэмбаяр ахлагчтай “Хоньчин” баг
2 дугаар байр ахмад А.Амартүвшин ахлагчтай “Тэмээчин” баг
3 дугаар байр дэслэгч Г.Гантулга ахлагчтай “Ямаачин” баг
Бөгцөг няслах тэмцээнд:
1 дүгээр байр дэслэгч Г.Гантулга “Ямаачин”ахлагчтай баг
2 дугаар байр дэд хурандаа Б.Эрхэмбаяр ахлагчтай “Адуучин” баг
3 дугаар байр ахмад Г.Түвшинтөр “Үхэрчин” ахлагчтай баг
Морь уралдах тэмцээнд:
1 дүгээр байр дэд хурандаа Б.Эрхэмбаяр ахлагчтай “Адуучин” баг
2 дугаар байр А.Амартүвшин ахлагчтай “Тэмээчин” баг
3 дугаар байр ахмад Б.Эрхэмбаяр “Хоньчин” ахлагчтай баг тус тус шалгарч,
хамгийн олон шагай шүүрэгчээр ахмад Б.Амарбаясгалан, хамгийн олон шагай няслагчаар ахлах ахлагч А.Мишиг нар тус тус шалгарлаа.

