loader

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ШШГЕГ-т ажиллалаа

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо харьяа агентлаг, байгууллагуудад ажиллаж тэдгээрийн үйл ажиллагаатай танилцаж байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөрШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллалаа.

ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нарыг хүлээн авч уулзлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн, дэд дарга, хурандаа Д.Ариунболд нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба, газар, хэлтсийн бүтэц, үйл ажиллагаа, чиг үүрэг, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийн талаар танилцуулав.

Мөн энэ үеэр Шуурхай удирдлага хяналтын төв болон Цахим хяналт удирдлагын төвийн үйл ажиллагаа, ялтныг хянах техник, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг хүргэлээ.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд