Зорилтот бүлгийн өрхөд тусламж дэмжлэг үзүүлжээ
2022-01-28
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангиас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сар шинийн баярыг тохиолдуулан аймгийнхаа ахмад настнууд болон зорилтот бүлгийн өрхөд чиглэсэн сайн үйлсийн аяныг эхлүүлжээ.

Аяны хүрээнд Сүмбэр сумын 1 дүгээр багийн зорилтот бүлгийн өрхүүдэд түлш, хүнсний тусламж үзүүлсэн байна.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусламж дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.