loader

“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1170 хоригдлыг цахим сургалтад хамруулаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх ажилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж, ял шийтгэлийн бодлогыг мод тариалах үйл ажиллагаатай уялдуулан, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 100 сая мод тарих ажлын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатартай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Цэнгэлбаяр, мэргэжилтэн, хошууч Д.Өлзийсүрэн нар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар, тэнхимийн эрхлэгч Д.Хандсүрэн, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Ш.Оюунтуяа, Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал нартай уулзаж, хорих ял эдэлж байгаа нийт хоригдлуудад “Мод тарьж ургуулах, арчлан хамгаалах, ойжуулалт,  агро ойжуулалт”-ын талаарх анхан шатны мэдлэг олгох цахим сургалтыг зохион байгуулахаар харилцан тохиролцоод байсан юм.

Энэ хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд  “Ойжуулалт, Агро-Ойжуулалт, “Таримлын агротехнологи”, “Усалгаа”, “Бордоо”, “Ургамал хамгаалал”, “Арчилгаа” сэдвийн хүрээнд 14 цагийн цахим сургалтыг зохион байгуулж, нийт 1170 хоригдлыг хамрууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд