loader

“ШШГБ-ын спортын замнал” номын нээлт боллоо

Монгол Улсад Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ШШГЕГ-ын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас байгууллага, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан ахмад ажилтнууд, түүний залгамж халаа болсон залуу тамирчдаа алдаршуулах зорилгоор “ШШГБ-ын спортын замнал” номыг бэлтгэн хэвлүүлсэн билээ.

Тус номын нээлт өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Олимпын хороон дээр боллоо. Арга хэмжээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Батчимэг, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш, Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг болон ном бүтээлцсэн ахмад ажилтнууд хүрэлцэн ирлээ.

Уг арга хэмжээг ШШГЕГ-ын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир үг хэлсэн бөгөөд тус номыг бүтээхэд сэтгэл, зүтгэл гарган ажилласан хамт олон, ахмад ажилтнууддаа талархаж байгаагаа илэрхийллээ.

Мөн энэ үеэр хүрэлцэн ирсэн зочдод номын дээжээс бэлэг барьснаас гадна номыг бүтээхэд идэвх зүтгэл гарган ажилласан ахмад ажилтнууд болон алба хаагчдыг шагнаж урамшуулан, талархал гардууллаа.

ШШГБ-ын спортын үйл ажиллагааны чиглэлээр бие даан бичигдсэн ямар нэгэн ном, бүтээл өмнө нь гараагүй ба энэхүү ном нь анхдагч болж 100 жилийн босгон дээр нийтлэгдсэнээрээ онцлог юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд