loader

“Шилдэг хууль хяналтын байгууллага”-аар шалгарлаа

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас жил бүр оны шилдэг ажилтан, байгууллагыг шалгаруулдаг уламжлалтай.

Монгол улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон байгууллагын зорилго, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээрээ Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 419 дүгээр нээлттэй хорих анги шалгарч, аймгийн 2021 оны “Шилдэг хууль хяналтын байгууллага” боллоо.

Тус шалгаруулалтад Хэнтий аймгийн нийт 22 байгууллага оролцсон бөгөөд Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги 2019 онд ч мөн шилдэг хууль хяналтын байгууллагаар шалгарч байсан юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд