loader

ХААИС-ийн Агроэкологийн сургуультай хамтран алба хаагчдыг сургалтад хамрууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж, ял шийтгэлийн бодлогыг мод тариалах үйл ажиллагаатай уялдуулан дотоод нөөц бололцоондоо түшиглэн 100 сая мод тарихаар болсноо мэдэгдсэн.

Уг ажлын эхлэл болгож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ХААИС-ийн Агроэкологийн сургуультай хамтран 2022 оны 01 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд харьяа анги, байгууллагын нийт 51 алба хаагчийг сургалтад хамрууллаа.

Сургалтаар мод үржүүлгийн газрын зохион байгуулалт, модлог ургамлын үрийн тухай ойлголт, ойн эко систем, ойн хөрсний онцлог, агро ойжуулалтыг зохион байгуулахад уур амьсгалын нөлөө зэрэг нийт 14 төрлийн сургалт явуулсан бөгөөд амжилттай суралцагчдад гэрчилгээ олголоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд