loader

Эрүү, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас санаачлан 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн хуулийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд Эрүү, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал сэдэвт нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад М.ГанбаярИргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тулгамдаж буй асуудал”, Өвөрхангай аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.ЭрхэмбаатарЯл эдлүүлэх ажиллагаанд гарч буй зөрчил дутагдал, анхаарах зарим асуудал, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн  ахлах байцаагч, ахмад Э.ЧойжилЗахиргааны хяналт тогтоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, ХӨТЯЭАХ шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Жаргалмаа Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээрилтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд