loader

АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2022 онд зохион байгуулах чадавхжуулах сургалтын хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2022.01.07/ цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтын үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй нээж, нийт бие бүрэлдэхүүнд сургалтын үйл ажиллагаанд амжилттай хамрагдахын зэрэгцээ цаашид төсөвт тусгасан сургалтын зардал болон дотоод нөөц бололцоондоо тулгуурлан сургалтыг үр дүнтэй зохион байгуулж, анги, нэгжийн удирдлагууд, алба хаагчдын бие бялдар, цэргийн хэргийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр бодитой ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.

Сургалтын нээлтийн ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн захирал, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны профессорын багийн ахлах багш, ахлах дэслэгч, доктор /Ph.d/ Ц.Баясгалан, сургалтын арга зүйч, цагдаагийн хошууч Б.Ууганбаяр нар урилгаар оролцож холбогдох мэдээ, мэдээлэл өгч, “Алба хаагчийн ёс зүй, хувь хүний хөгжил” сэдвээр Удирдлагын академийн Удирдахуйн ухааны профессорын багийн ахлах багш, ахлах дэслэгч, доктор /Ph.d/ Ц.Баясгалан сургалт явууллаа.

Энэ удаагийн сургалтад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн танхим болон цахим хэлбэрээр оролцож, холбогдох мэдээ, мэдээллээр хангагдсан юм.

Батлагдсан хөтөлбөрийн дагуу нийт алба хаагчдыг чадавхжуулах, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлагыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтуудыг явуулах бөгөөд сургалт 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд