loader

ШШГБ-ын зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол, шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2021.12.28/ боллоо.

Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй нар гардуулан өглөө.

“Дэд хурандаа” цолоор ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны ахлах төлөөлөгч Л.Норовсамбуу, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ахлах ажилтан С.Отгонжаргал, “Хошууч” цолоор ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Тэмүүлэн, 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангийн нягтлан бодогч И.Нямсайхан, 441 дүгээр нээлттэй хорих ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан П.Жамбажамц нарын 27 алба хаагч, “Ахмад” цолоор Хяналт шалгалт аюулгүй байдлын газрын мэргэжилтэн Х.Саруул, Хөвсгөл аймаг дахь ШШГГ-ын техник хяналтын ажилтан Б.Билэгсайхан нарын 41 алба хаагч, ахлах дэслэгч цолоор 68, офицерийн бүрэлдэхүүнд оруулж, дэслэгч цолоор 35, ахлах ахлагч цолоор 4, ахлагч цолоор 4, ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж, 28 алба хаагчид дэд ахлагч цол олгов.

Мөн ШШГЕГ-ын даргын тушаалаар “Хүндэт ажилтан” тэмдгээр 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн холбоочин, ахлах ахлагч Б.Алтансувд нарын 3 алба хаагч, “Албаны төлөө I”-р зэргийн тэмдгээр 439 дүгээр хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Дашсайхан нарын 14 алба хаагч, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны Холбоо дохиолол, технологийн хэлтсийн дарга, хошууч Б.Батчингис, Сүхбаатар аймаг дахь ШШГГ-ын төлөөлөгч, дэслэгч О.Энхтүвшин нарын 34 алба хаагч,  “Албаны төлөө II”-рзэргийн тэмдгээр Цагдан хорих 461 дүгээр ангийн харуул хамгаалалтын ахлах байцаагч, хошууч Б.Анхбаяр, Төв аймаг дахь ШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч А.Лхагвасүрэн нарын 28 алба хаагч, “Хүндэт тэмдэг”-ээр 435 дугаар хаалттай хорих ангийн сувилагч, ахлах ахлагч М.Сувд-Эрдэнэ нарын 39 алба хаагч, “Албаны төлөө III”-рзэргийн тэмдгээр Дорнод аймаг дахь ШШГГ-ын жолооч, ахлагч Б.Лхагвасүрэн нарын 30 алба хаагч, “Баярын бичиг”-ээр 57 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.

Нийт шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд