loader

“Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ДХИС-ийн Удирдлагын академитай хамтран  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах алба хаагчдад зориулсан танхим болон цахим хосолсон сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтад нийт 45 анги  байгууллага, салбар нэгжийн дэд дарга, цагдан хорих байрны дарга нар хамрагдаж манлайлал, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр баримталж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх, байгууллага, хамт олныг удирдан чиглүүлэхэд удирдах ажилтны манлайлал, харилцаа ба хандлага,  ёс зүй, бүтээмжтэй ажиллах ур чадвар эзэмшүүлэх, удирдлагын зөв шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлс, арга зүйн чиглэлээр сургалт, мэдээлэл авлаа

          Хууль сахиулах салбарын шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн  тэгш байдлыг хангах нь сэдвээр УА-ийн аюулгүй байдлын удирдлага стратегийн профессорын багийн дэд профессор, цагдаагийн дэд хурандаа А.Гантуул, Удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх арга зам сэдвээр Доктор /Ph.D/, дэд профессор, УА-ийн Цагдаагийн удирдлага стратегийн  профессорын багийн  профессор, хурандаа Б.Одбаатар, Удирдах ажилтны сэтгэл хөдлөл, Харилцаа ба хандлага сэдвээр Доктор /Ph.D/, дэд профессор, УА-ийн Удирдахуйн ухааны  профессорын багийн  ахлах багш, ахлах дэслэгч Ц.Баясгалан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын менежментийн хөгжлийн зарим асуудал сэдвээр доктор /Ph.D/, дэд профессор, ШШГЕГ-ын ХӨТЯЭАлбаны дарга, хурандааЦ.Очгэрэл, Удирдлагын шийдвэр гаргалтанд дүн шинжилгээг ашиглах нь сэдвээр доктор (Ph.D), ДХИС-ийн ШШГАС-ийн захирал, хурандаа Б.Нямгомбо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага сэдвээр доктор (Ph.D), дэд профессор, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн ШШГСТөвийн эрхлэгч, хурандаа Б.Алтангэрэл, Төрийн бодлогын залгамж чанар, аюулгүй байдлын асуудал сэдвээр доктор /Ph.D/,ДХИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Базарваань нар сургалт явууллаа.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд