loader

Хүмүүжигч хүүхдүүд сургалтын шинэ танхимтай боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага Монгол дахь Канадын Элчин сайдын яамны дэргэдэх “Канад сан”-гаас зарласан төслийн уралдаанд амжилттай оролцсон.

Төслийн шагнал болох санхүүжилтээр Цахим танхим”-ыг засварлан тохижуулж, үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тус цахим танхимыг ашиглалтад оруулснаар хүмүүжигч хүүхдүүдийн сурч боловсрох, мэдээ мэдээллээр хангагдах, Covid-19 цар тахлын үед ерөнхий боловсролын хичээл болон их дээд сургуулийн хичээлийг цахим хэлбэрээр суралцах таатай орчин нөхцөлөөр хангагдлаа.

Мөн нийгэмшүүлэх сургалт, нөлөөллийн ажлын чанар, хүртээмж нэмэгдэж, хүмүүчигчдийн сурах идэвх, хандлага сайжирч байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд