Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас “Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, шийдвэрлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт халдвар хамгааллын дэглэмээс шалтгаалан тус албаны удирдлага болон Хорихоос өөр төрлийн ялын бүртгэл, хяналтын хэлтэс, Цахим хяналт удирдлагын төв, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн албан хаагчид оролцож, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцон, санал бодлоо илэрхийллээ.
