loader

ШШГЕГ-ЫН ДАРГА, ХУРАНДАА Д.ЗАГДЖАВ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Батбямба, Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл нар Цагдаагийн ерөнхий газрын төв байранд зочиллоо. Удирдлагын төлөөллийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Ц.Ням-Очир, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал, Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа Ш.Цогбаатар нар хүлээн авч уулзлаа.



Уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан ажил арга хэмжээний талаар танилцууллаа.

Мөн тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллага нь Монгол төр үүссэнээс хойш түүхийн цаг хугацаанд хамт байсаар ирснийг онцлоод ковид 19 халдварын хүнд хэцүү үеийг ч хүч нэмэгдүүлэн хамт туулсанд талархаж байгаагаа илэрхийллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав улс орны хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж буй Цагдаагийн байгууллагын ажилтан, алба хаагчдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зүйл гардууллаа.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд