loader

2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Батбямба, Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл нар 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн зарим ажлын талаар өнөөдөр /2021.07.08 / цахимаар мэдээлэл хийлээ.

Цахим хуралд харьяа анги, байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд хурлыг нээн ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ байгууллагын хэмжээнд эхний хагас жилд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ажилласныг онцлон дурдлаа.

“Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны, эрүүгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох” хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөж, “Ажлын хэсэг” байгуулагдаж, хуулийн төслийн боловсруулалт болон холбогдох судалгаа хийгдэж байгаа талаар танилцуулж, тус ажилд идэвхтэй оролцож, саналаа ирүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлэв.

Хурлын үеэр зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийн нөхцөл байдал, алба хаагчдад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, байгууллагын чиг үүргийн хэрэгжилт болон мэргэжлийн үйл ажиллагааг цогц байдлаар дээшлүүлэх зорилгоор баталсан хөтөлбөрүүд, 100 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажлуудын талаарх мэдээллүүдийг нэгтгэн танилцуулж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд