loader

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо: 2021.05.11

Тендер шалгаруулалтын нэр: Булган аймгийн Орхон сум ШШГЕГ-ын харъяа 439 дүгээр хаалттай хорих ангид  барих спорт заалны барилгын угсралт, байгальд ээлтэй эко зуух нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгох

 

Тендер шалгаруулалтын дугаар:ШШГЕГ/202103024

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөний газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос : Булган аймгийн Орхон сум ШШГЕГ-ын харъяа 439 дүгээр хаалттай хорих ангид  барих спорт заалны барилгын угсралт, байгальд ээлтэй эко зуух нийлүүлэх ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер (www.tender.gov.mn цахим системээр) ирүүлэхийг урьж байна.

Багц1: Спорт заалны барилга угсралт-  356.0 сая

Багц2: Байгальд ээлтэй эко зуух нийлүүлэх – 60.7 сая

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахим хэлбэрээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх.  

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100 хувь байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, мөн онуудын санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,           

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг: Сүүлийн 2 жил ( 2019, 2020 онууд)-ийн хугацаанд доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй барилга угсралтын ажилтай ижил төстэй ажлыг нийлүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх ба уг гэрээ (ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа нийлүүлсэн тэр  гэрээ)-ний үнэ нь  энэ тендерт санал болгож буй ажлын төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай. Үүнд:

БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил,

БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,

БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,

БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,

БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил,

ЗТ-4.5 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн ажил,

Тендерийн хамт 4,167,000 (Дөрвөн сая нэг зуун жаран долоон мянга) төгрөгийн дүнтэй  тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийн баталгааны хугацаа 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн, 11 цаг 30 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: цахим хэлбэрээр.

 Банкны нэр: Төрийн сан

 

ШШГЕГ-ын Санхүү үйлдвэр хөрөнгө оруулалтын газар 3 дугаар давхар ..... тоот,   

утас: 262870, 92116207, 99105613, 99079820

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд