loader

Төгсөгчдийг офицерийн бүрэлдэхүүнд оруулж, цэргийн цол олголоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэр дээр Дотоод хэргийн их сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй, Аюулгүй байдал- шийдвэр гүйцэтгэл, Нийгмийн ажил гэсэн мэргэжлээр 43 сонсогч амжилттай төгслөө.

Төгсөгчдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах бүрэлдэхүүн хүлээн авч, бакалаврын диплом, энгэрийн тэмдгийг гардуулж, офицерийн бүрэлдэхүүнд оруулж, цэргийн цол олгох ажиллагааг зохион байгууллаа.

ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав төгсөгчдөд хандан хэлсэн үгэндээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 43 алба хаагчаар бүл нэмж байгаадаа баяртай байна. Ардын хувьсгалын 100 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед сургуулиа амжилттай төгсөж байгаа та бүхэн их азтай. Төрийн  хариуцлагатай байгууллагад ажиллах учир их хичээл зүтгэл гаргаж сайн ажиллаарай” хэмээн захилаа.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цол олгох ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин зохион байгууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд