loader

Олон улсын цахим хэлэлцүүлэгт оролцлоо

           Сингапур Улсын Хорих байгууллага, НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх байгууллага, БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонг Конгийн Хорих байгууллага, Япон Улсын Хорих товчоо хамтран “Хоригдлуудыг нийгэмд эргэн нэгтгэх, нийгэмшүүлэх ажилд олон нийтийг татан оролцуулах нь” сэдвийн хүрээнд цахим хэлэлцүүлгийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл, гадаад харилцааны мэргэжилтэн, дэслэгч Р.Цээноров нар  оролцож, тухайн сэдвийн хүрээнд сонирхсон асуултанд хариулт авч, санал солилцлоо.


 Уг цахим хэлэлцүүлэгт Ази, Номхон далайн бүс нутгийн 30 гаруй хорих байгууллагын төлөөллүүд оролцож, хоригдлыг нийгэмшүүлэх, нийгэмд амжилттай эргэн нэгтгэх ажилд олон нийтийг татан оролцуулсан тухай өөрийн орны сайн туршлага, хэрэгжүүлж буй төслийнхөө талаар танилцуулсан. Мөн хоригдлыг суллагдахын өмнөх нийгэмшүүлэх ажилд тулгарч буй асуудлууд, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, тэднийг түр байрлуулах байр, сэтгэл зүй, нийгмийн ажлын хүртээмжийн талаар хөндөн ярилцлаа.

 Энэ үеэр хорих байгууллагаас суллагдах хүнд тулгардаг нийтлэг бэрхшээлийг тодорхойлж, тэдэнд хоёр дахь боломжийг олгоход олон нийтийг уриалах, нөлөөллийн ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг татан оролцуулах нь чухал ач холбогдолтой гэдэгт оролцогчид санал нэгдсэн юм.

Цаашид энэхүү мэргэжлийн салбарын цахим хэлэлцүүлгийг тогтмолжуулах нь чухал ач холбогдолтой тул цуврал хэлбэрээр зохион байгуулахаар тогтлоо. 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд