loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг дархлаажуулалтад хамрууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын хүрээний хорих анги, цагдан хорих, баривчлах байр бусад салбар нэгжийн хамгаалалтын ажилтан, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг буюу хоригдол, хоригдогсодтой шууд харьцах чиг үүрэг бүхий алба хаагчид, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчдийг ковид-19 халдварын эсрэг вакцинжуулалтад хамрууллаа.

Алба хаагчдыг вакцинжуулалтад хамруулснаар хорих анги, цагдан хорих, баривчлах байруудад ял эдэлж буй хоригдол, хоригдогсдын гаднаас халдвар авах эрсдлийг бууруулах, хүүхдийн тэтгэлэг, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг тасралтгүй явуулах юм.

Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотоос гадна Багануур дүүрэг, Зуун мод хот, Төв аймгийн Баян сум дахь харьяа байгууллагууд, ШТН зэрэг газрын алба хаагчид вакцинд хамрагджээ.

Цаашид нийт алба хаагчдыг вакцинд хамруулснаар хорих ялыг эрүүл, аюулгүй орчинд эдлүүлж, хүний эрхийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд