loader

ШШГЕГ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс цахим уулзалт зохион байгууллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс харьяа анги, байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, эмэгтэй алба хаагчидтай цахим уулзалт зохион байгууллаа.  

Энэ удаагийн цахим уулзалтаар “Дэлхийн мөрөөдлийн сургууль” төрийн бус байгууллагын тэргүүн, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр “Би хэн бэ? Язгуур өв соёлоо танихуй”  сэдвээр, Хилийн чанад дахь Эмэгтэйчүүдийн академийн удирдах зөвлөлийн гишүүн Я.Золбаяр “Монгол гэр бүл, гадаад дахь Монгол гэр бүл” сэдвээр, Олон Улсын харилцааны зөвлөх Б.Зандан “Эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоо, манлайлал” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.  

Түүнчлэн  ШШГЕГ-ын даргын тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажилласан нэр бүхий 14  эмэгтэй  алба хаагчийг шагнаж урамшуулсныг Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Э.Наранхүү танилцууллаа.

Мөн Эмэгтэйчүүдийн зөвлөл болон харьяа анги, байгууллагын эмэгтэй алба хаагчдын санаачлагаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Д.Алтанцэцэгийн эмчилгээний зардалд мөнгөн тусламж үзүүлсэн бол “Дэлхийн мөрөөдлийн сургууль” төрийн бус байгууллагаас түүний нэг хүүхдийг өөрсдийн эрхлэн явуулдаг цахим сургалтанд үнэ төлбөргүй хамруулах, хүүхдийн зусланд үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр тус тус урамшууллаа.

Уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, хошууч Б.Шугархүү, нарийн бичгийн дарга, хошууч Х.Баясгалан зөвлөлийн гишүүн, хурандаа Э.Наранхүү  нар оролцож, эмэгтэй алба хаагчдын санал сэтгэгдлийг сонсож, харилцан мэдээлэл солилцлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд